Азийн сангийн ерөнхийлөгчтэй уулзалт хийв/2008.07.25/
Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Ч.Сангарагчаа Америкийн Нэгдсэн Улсын Азийн сангийн ерөнхийлөгч ноён Дуглас Бирайтерийг хүлээн авч уулзав.
Азийн сан нь 1990 оноос эхэлж Монгол Улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Азийн Сангаас Монгол оронд явагдаж байгаа ардчилсан зах зээлийн баримжаат шинэчлэлийг дэмжих, урт хугацааны олон талт хандлагыг баримталж, Монгол Улсын хэтийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн.
Азийн сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үндсэн чиглэлийн нэг болох Авлигатай тэмцэх төслийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэх, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлигын гэм хорын талаар сурталчлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг болно.
Уулзалтанд оролцогч талууд Азийн сангаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа төслийн явц, хэрэгжилт, үр дүнгийн талаар саналаа солилцон цаашид хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.