Хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүллээ/2008.08.28/
Авлигатай тэмцэх газар хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын нийт 13 яамны албан тушаалтнуудын 2007, 2008 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан байдал, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хянаж шалгалаа.
Шалгалтаар Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Түлш эрчим хүчний яамны нийт 8 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлснийг тогтоон тэдгээр албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу албан тушаалаас нь халах арга хэмжээ авахуулахаар яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт албан бичиг хүргүүлээд байна.
Мөн дээрхээс гадна зарим яамдын хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэхээр төлөвлөж байна.
Авлигатай тэмцэх газар яамдаас гадна зарим агентлагийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан хянаж байна.