Jun 11, 2015         3

Мөрдөн байцаалтын шатанд 577 сая 300 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний 5 сард хуульд заасан харьяаллын 217 үйлдэл, 204 холбогдогчтой эрүүгийн 147 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. 

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 23 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний 5 сард Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байсан Н.Түмэндэмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын орлогч Ш.Энхбат, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Должинсүрэн нарын 36 хүнд холбогдох эрүүгийн 11 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас 30 тэрбум 145 сая 400 мянган төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577 сая 300 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. Түүнчлэн 7 тэрбум 907 сая 900 мянган төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан бол 240 сая 500 мянган төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгийг илрүүлжээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us