Jun 15, 2015         3

“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг боловсронгуй болгох шаардлагатай

Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийхэд Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа, тэдгээрийн зарцуулалттай холбоотой зөрчил нэлээд илэрч байна. 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Б.Дарихжав нь “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” сан болон “Сум хөгжүүлэх сан”-гаас өөрийн нэр дээр зээл авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж зарцуулсан байх тул уг зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар сарын 13.8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлэв. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмын зохицуулалтаар зөрчил гаргасан албан тушаалтанд ямар хуулийн дагуу хэрхэн хариуцлага тооцуулж ажиллах нь тодорхойгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил гарч болох нөхцөлийг бий болгож байх тул дээрх журмыг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us