Jan 15, 2013         18

“Миний мэдэх шударга ёс” зохион бичлэгийн уралдааны дүн гарав /2012.12.07/

Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, “Мерси Кор” олон улсын байгууллага хамтран авлигын эсрэг олон улсын өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан “Миний мэдэх шударга ёс” сэдэвт шилдэг зохион бичлэгийн уралдааны дүнг гаргалаа.

Уралдаанд төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулийн оюутнууд идэвхтэй оролцож, нийт 108 бүтээл ирүүлсэн байна.

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ажлын III ангийн оюутан М.Энхбадрал “Миний мэдэх шударга ёс” зохион бичлэгээрээ уралдааны тэргүүн байрт шалгарч, I Pad-аар шагнуулав. Тэрээр өөрийн болон үеийн нөхдийнхөө амьдралд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн зохион бичлэгтээ Батаа хүүгийн “Шударга амьдрах боломжтой байна гэдэг нь жинхэнэ эрх чөлөө ажээ” хэмээх ухаарлыг харуулсан байна.iaac
“Улаанбаатар” их сургуулийн Утга зохиол, хэл шүүмжлэлийн I курсын оюутан С.Сувд “Би ийм хүн болохгүй” зохион бичлэгээрээ уралдааны хоёрдугаар байрт шалгарч, дижитал зургийн аппаратын эзэн болов. С.Сувд элсэлтийн ерөнхий шалгалтад орж шударга бус явдлын хохирогч болж гадуурхагдсан гунигт өдрийнхөө талаар өгүүлээд “Өөрт чинь бүү тохиолдог гэсэн зүйлээ чи өөрөө бусдад бүү үйлд. Өөрт чинь тохиолдоосой гэсэн зүйлээ чи эхлээд өөрөө бусдад үйлд” хэмээн үеийнхэндээ хандан уриалжээ.

Мөн хоёрдугаар байр эзэлсэн Кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлчийн IV курсийн оюутан О.Ганчимэг “Авлига чамд төрөөгүй өдрийн мэнд хүргэе” бүтээлдээ “Өнөөдөр би Монголд дахин мэндэлж чадсангүй. Магадгүй, шударга ёсны хаалга тоогоо нэмсэн юм болов уу. Асуулт болон үлдсэн энэ өгүүлбэрийн хариулт таны хаалганы наана бий” хэмээн бичсэн байв.

МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлалын III ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл уралдааны гуравдугаар байрын шагнал буюу интернэт модемоор шагнууллаа. Т.Түмэндэмбэрэл зохион бичлэгтээ аливаад шударга хандах талаар ааваасаа, багшаасаа хэрхэн суралцсан тухайгаа бичээд “Одоо би ахиж хэзээ ч ямар ч зүйлд худал хуурмаг зан гаргахгүй” гэжээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн I курсын оюутан А.Өлзийсайханы зохион бичлэг мөн гуравдугаар байрыг эзлэв. Тэрээр “Бид шударга ёс гэхээр холын зүйлийг бодно, хэт томоор сэтгэнэ. Өөрөөсөө эхэлье. Нарыг шударга үнэний тэнгэрт шинэ үеийн залуус бид мандааж чадна” гэж бичжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us