Feb 23, 2016         7

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулах 55 гомдол хүлээн авчээ

   Авлигатай тэмцэх газар 2016 он гарснаас хойш албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандсан нийт 55 гомдлыг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагаа явууллаа. 

      Эдгээрээс 27 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн хариуг гомдол гаргагчид хүргүүлсэн, 28 гомдлын үлдэгдэлтэйгээр ажиллаж байна. Хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээллийн 37 буюу 67,2 хувийг иргэнээс, 17 буюу 30,9 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлжээ. 

      Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан, хандив, туслалцаа авсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй, хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us