Oct 04, 2008         9

Авлигын эсрэг олон улсын бага хуралд оролцож байна /2008.10.04/

Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны III бага хуралд Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа оролцож байна.

Украйны нийслэл Киев хотноо болж буй энэ удаагийн ээлжит хурлаар улс орнуудын авлигын эсрэг байгууллагын удирдлагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа талаар амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцаж, Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлэх арга замын талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ уг Конвенцийн хэрэгжилтэд тавих хяналтын механизмыг улам боловсронгуй болгохоор ярилцаж байгаа ажээ.

Бага хуралд оролцож буй Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, хурлаас гаргах шийдвэрийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбоонд нэгдсэн улс орнууд хамтарч үр нөлөөтэй зарим арга хэрэгслийг ашиглан авлигатай тэмцэх талаар тодорхой санал дэвшүүллээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us