Jun 02, 2015         3

АТГ 2015 оны 5 дугаар сард: Гомдол, мэдээллийн бүртгэл, дүн шинжилгээг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас судалгаа шинжилгээний чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. 

  • Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны асуулга, аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ төрлийн судалгааны асуулгыг турших ажлыг зохион байгуулав. 
  • Төрийн байгууллагын шударга байдлын түвшний 2014 оны судалгааны үр дүнг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын ажилтан, албан хаагчдад танилцуулав. 
  • Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2013-2014 онд нийтлэгдсэн авлигын талаарх мэдээ, нийтлэлийг нэгтгэсэн “Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа” эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүлж, олон нийтэд хүргэх ажлыг эхлүүллээ. 
  • Тус газарт энэ оны эхний улиралд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. 
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, танилцуулга, үзэл баримтлалд санал бэлтгэн хүргүүлэв. 
  • Гомдол, мэдээллийн бүртгэл, дүн шинжилгээг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. 
  • БНСУ-ын Хүний эрх, авлигатай тэмцэх хорооноос ирүүлсэн “Шударга байдлын үнэлгээ”-ний талаарх асуулгад зохих хариуг бэлтгэн, хамтран ажиллав. 
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us