Nov 06, 2015         3

Дүүргийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд олгодог нэмэгдэл урамшууллыг зогсоов

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус дүүргийн Засаг даргын 2013 оны 239 дүгээр захирамжаар баталсан “Засаг даргын Зөвлөлийн хурлын журам”-аар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам 225 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй болохыг мэдэгдэж, уг шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг хүргүүлсэн билээ. 

Уг саналын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/455 дугаар захирамжаар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам олгодог урамшууллыг зогсоох арга хэмжээг нэн даруй авч шийдвэрлэжээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us