Nov 11, 2015         10

“Шударга ёсны төлөө хамтдаа” аяны ээлжит сургалтад өсвөрийн сургагч багш нарыг хамруулав

iaacАвлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө хамтдаа” аяны хүрээнд оюутан залууст авлигын эсрэг боловсрол олгох 4 дэх удаагийн сургалтыг Монголын Сурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа. 

Дөрөв дэх удаагийн сургалт нь хүүхэд, багачуудад шударга ёсны дадал хэвшил бий болгох зорилгоор бэлтгэн хэвлүүлсэн “Туулай хүүгийн адал явдал” сургалтын гарын авлагад дурдсан агуулгаар улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд сургалт явуулах өсвөрийн сургагч багш нарыг бэлтгэснээрээ онцлог байв. 

Сургагч багшаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх үндэсний хөтөлбөрөөс шалгарсан, Монголын Сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч академи”-ийн гишүүн 40 шилдэг сурагчийг хамруулсан нь хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан хүүхэд хүүхдээ удирдан чиглүүлэх ач холбогдолтой юм. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us