Nov 13, 2015         19

Оюутнууд эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дээшлүүлэх асуудлаар мэтгэлцэв

Авлигатай тэмцэх газраас Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтарч зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт парламентын мэтгэлцээний аваргууд тодорлоо. 

iaac

“Эрүүл мэндийн салбарт шударга ёс, ил тод байдал, ёс зүйг дэмжих” аяны хүрээнд болсон парламентын мэтгэлцээн нь авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулж байгаа цуврал арга хэмжээний нэг юм. 

Мэтгэлцээнд оролцсон оюутнууд эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр асуудал дэвшүүлж, оновчтой шийдэл боловсруулсан бөгөөд өөрсдийн хийсэн бичил судалгааны дүнг танилцуулав. Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Бэркэли” багийн О.Бэлгүүнзаяа, Н.Энхтэмүүлэн нар тэргүүлж, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн “Арга билэг” багийн Г.Золзаяа, Ш.Алтансоёмбо нар удааллаа. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Нэгдэл” багийн Э.Санчирбуяа, О.Должинсүрэн нар гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээнд оролцсон оюутан залуус, шүүгчдийн бүрэлдэхүүн “Шударга нийгмийн төлөө хамтдаа тэмүүлнэ” батламжид гарын хээгээ үлдээсэн нь тэмцээнд оролцогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, идэвхийг нь сэргээсэн юм. 

iaac

Цаашид уг арга хэмжээг улам өргөжүүлэн, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us