May 20, 2015         6

Алслагдсан дүүрэг, хорооны иргэдтэй уулзав

iaacАвлигатай тэмцэх газраас олон нийттэй харилцах чиглэлээр нийслэлийн зарим алслагдсан дүүрэг, хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгууллаа. 

Иргэдэд авлигатай тэмцэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийг танилцуулах, авлига ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, авлигын нийгмийн хор аюулыг таниулах, сүүлийн үед хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор энэхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны иргэдтэй уулзаад байна. 

Уулзалтын үеэр иргэд Авлигатай тэмцэх газарт их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлж, “нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхнийг баллуурдаж, энэ улс орны ноён нуруу нь байх ёстой” гэж саналаа хэлж байв. 

Авлигатай тэмцэх газар иргэд, олон нийттэй хийх уулзалтыг цаашид Төв аймгийн зарим суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us