“Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа” эмхэтгэл хэвлэгдэв
Авлигатай тэмцэх газар бусад улс орнууд болон олон улс, бүс нутгийн түвшинд авлигатай тэмцэж байгаа туршлага, сургамж, ололттой талуудыг тухай бүр судалдаг бөгөөд тэдгээрийг сонирхогч бүлэг, этгээдтэй хуваалцах, мэдээлэл өгөх зорилгоор 2013-2014 оны хооронд дэлхий дахинд болсон онцлох үйл явдал, тэргүүн туршлага, сургамжаас түүвэрлэн, “Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа” тойм эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлэв.
Эмхэтгэл нь авлигын эсрэг үзлийг баримтлагч хэн бүхэнд шинэ санаа, сэдлийг өгч, улмаар тэдгээр нь үр дүнтэй ажил болон хэрэгжиж шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны нэр хүндийг өсгөх, иргэд, олон нийтийн зүгээс хүлээлгэж буй итгэлийг нэмэгдүүлэхэд туслахуйц бүтээл болжээ.
Шударга, ил тод, хариуцлагатай байдлыг ханган авлигын эсрэг тууштай, үр дүнтэй тэмцэхэд бүх нийтийн идэвх, оролцоо чухал юм. Ялангуяа авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хувь нэмэр чухал байгааг Авлигатай тэмцэх газраас онцлон тэмдэглэж байна.
Эмхэтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.