May 26, 2015         26

Авлигатай тэмцэх газрын баг тамирчид 3 алтан медаль хүртэв

  Авлигатай тэмцэх газрын баг тамирчид УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд 3 алт, нэг хүрэл медаль хүртэв.  iaac

  Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөж, дүнгээ гаргалаа. Авлигатай тэмцэх газрын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид, гар бөмбөгөөр байгууллагын баг тамирчид, мөн шатрын эрэгтэй ганцаарчилсан төрөлд тус тус түрүүлж, алтан медаль хүртэв. Түүнчлэн шатрын тэмцээнд багаараа 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.

  УИХ-ын дэргэдэх байгууллагуудын 7 төрөлт бүхий спорт наадмыг Авлигатай тэмцэх газар 2010 онд анх санаачлан зохион байгуулж байсан бөгөөд өдгөө уламжлал болж хэвшээд байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us