Oct 29, 2015         15

“Транспэрэнси Интернэшнл”-ийн Зөвлөлийн дарга Хосе Угаз Өршөөлийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаас татгалзахыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас хүсчээ

iaac“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Зөвлөлийн дарга Хосе Угаз дараах захидлыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байна. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе. 

ХҮНДЭТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, НОЁН ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД, ХҮНДЭТ ЕРӨНХИЙ САЙД, НОЁН ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 

“Транспэрэнси Интернэшнл” нь Өршөөлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзахыг Та бүхнээс хүсч байна. Энэхүү өөрчлөлт нь авлигын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн эерэг алхмуудыг ноцтойгоор сулруулах болно гэж үзэж байна. 

Монгол Улс нь 2007 онд бие даасан Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар авлига болон түүний нийгэмд учруулах хорт үр дагавартай тэмцэхэд агуу манлайлал, хүсэл эрмэлзлийг харуулсан. Ингэснээр Монгол Улс нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх 125 байгууллага, Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын эгнээнд нэгдэн орсон юм. Авлигатай тэмцэх газрууд нь авлигын эсрэг тэмцэхэд зайлшгүй байх шаардлагатай түншүүд гэдгийг энэхүү өсөлт харуулж байна. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталж, дотооддоо Авлигын эсрэг хууль гаргасан нь мөн үнэлүүштэй юм. 

iaacСүүлийн жилүүдэд авлигыг таслан зогсооход Монгол Улс их хүчин чармайлт гаргасныг харгалзан “Транспэрэнси Интернэшнл” болон Монгол дахь бүлэг авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх заалтуудыг багтаасан Өршөөлийн хуулийг татгалзуулахыг хүндэтгэлтэйгээр хүсч байна. Энэхүү хууль нь АТГ-аас одоогийн байдлаар шалгаж байгаа 55 хэргээс 45 нь хаагдахад хүргэх ба энэ нь авлигыг таслан зогсоох асуудал хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэхгүй нь гэх санаа зовинуулсан ойлголтыг Монголын ард түмэнд хүргэж байна. Мөн АТГ-ыг задрахад хүргэх Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжууд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг няцаахыг бид Та бүхнээс хүсч байна. Хуулийн эдгээр өөрчлөлтүүд нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын авлигатай тэмцэхэд гаргасан хүчин чармайлттай зөрчилдөж, авлигыг таслан зогсоох хүчин чармайлтын ач холбогдлыг урвуулахад хүргэх юм.

10 дугаар сарын 29-ний өдөр энэхүү чухал хуулийн асуудлаарх хэлэлцүүлгийн өмнө бид Та бүхнийг Монголын ард түмний явах хамгийн чухал замыг сонгож, авлигын эсрэг тэмцэх асуудлыг нэн тэргүүнд байлгахыг хүсч байна.

Засгийн газар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтран ажиллан авлигын эсрэг тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, Авлигатай тэмцэх газрын ажлын гүйцэтгэл, үр дүн, бие даасан байдлыг нь боловсронгуй болгож чадна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 110 бүлэг нь эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах явдлыг таслан зогсоох, авлигад холбогдогдогсдод хариуцлага тооцох шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Бид 9 дүгээр сард болсон Гишүүдийн 2015 оны жилийн хурлаар Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн эсрэг тогтоол баталсан. Тиймээс бид энэхүү байж боломгүй хууль, заалтуудыг зогсооход дэмжлэг үзүүлэхээ Монголын парламентын өмнө харуулахыг Та бүхэнд уриалж байна.

Хүндэтгэсэн,

Хосе Угаз
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга 

Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/transparency_international_chair_asks_mongolia_prime_minister_to_reject_amn
Орчуулга: УИХ-ын Тамгын газрын албан бус орчуулга

Энд дарж харах

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us