Oct 30, 2015         5

“Шударга ёсны төлөө-2015” улсын уралдааныг зарлалаа

Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг зарлалаа. 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтаж Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ жилийн хувьд “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг зохион байгуулахаар болж байна. 

Хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга, туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага, төрийн өмит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дуурайл болгоход “Шударга ёсны төлөө-2015” уралдааны зорилго оршиж байгаа юм. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us