“Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд монгол улсын авлигатай тэмцэх газраас “Стар” санаачилгатай хамтран сургалт, уулзалтыг зохион байгуулж байна
Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Дэлхийн банкны Засаглал, авлигын эсрэг баримт бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудлаар Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох “СТАР” санаачилгын байгууллагатай хамтарсан сургалт, уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр “Монгол Улсын хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг 2014-2015 онд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах боломжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн зохион байгуулалтыг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үйл ажиллагаа явуулах чадавхийг дэмжих зорилготой юм.