May 14, 2008         33

Оюутнууд авлигын асуудлаар илтгэл тавив /2008.05.12/

Авлiaacигатай тэмцэх газар, Хуульч оюутны холбоо, “Зориг” сан, Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төсөл хамтран зохион байгуулсан “Дээд боловсролын салбар дахь авлига, түүнээс гарах арга зам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн гарав.

Уралдаанд ирүүлсэн 80 гаруй бүтээлээс шалгарсан шилдэг есөн илтгэлийг эзэд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын танхимд болсон эрдэм шинжилгээний бага хуралд тавьж хэлэлцүүллээ. Шүүгчдийн тусгай шалгуур болон хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн оюутнуудын оролцоотойгоор зургаан илтгэлийг шалгаруулан, шагнал гардуулсан юм. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Социологийн тэнхимийн оюутан С.Алтанхуяг нарын багаараа бэлтгэсэн илтгэл тэргүүн байр эзэлж, notebook компьютерээр шагнуулсан бол “Улаанбаатар” дээд сургуулийн олон улсын эдийн засгийн IV курсын оюутан Л.Хонгорзул удаалж нэг жилийн сургалтын төлбөр гардав. III байр эзэлсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн 4.3 бүлгийн оюутан Б.Энхмандах, тусгай байрт шалгарсан Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн А-212 бүлгийн оюутан Б.Анхмаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн II курсын оюутан Л.Жаргалан, МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн программ хангамжийн II курсын оюутан Б.Дөл нар мөнгөн шагнал хүртсэн юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us