АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах хэлтэс, албадаас бүрдэнэ. Үүнд:

Чиг үүрэг

Тамгын хэлтсийн чиг үүрэг

  • Авлигатай тэмцэх газрын  хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангах, тасралтгүй шуурхай, хэвийн явагдах нөхцлийг хангах;
  • Хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах;
  • Байгууллагын үйл ажиллагаа төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, явцад хяналт тавих, хяналт үнэлгээ хийж, зөвлөмж өгөх;
  • Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад улс орны ижил төстэй байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах бодлогын хэрэгжилтийг хангах;
  • Төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх (ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ, төрийн байгууллагын бүтэц, орон тоо, цалин хөлс, бусад нийгмийн баталгаа, Төрийн албан хаагчдын ангилал зэрэглэл, зэрэг дэв, шагнал урамшил, шийтгэл, тайлан тоо бүртгэл, архив, албан хэрэг хөтлөлт, сургалт, хүний хөгжил гэх мэт);
  • Шүүхэд байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх, эрхийн актуудын хууль зүйн үндэслэлийг хянах, байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийттэй харилцах, хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах;
  • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлж, төсвийг гүйцэтгэлийг хангах;
  • Санхүүгийн тайланг нэгтгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
  • Төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангах;
  • Төсөв, санхүү, Шилэн данс, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагаатай холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

Аюулгүй байдал, хяналт шалгалт нууцын албаны чиг үүрэг

  • Байгууллагын аюулгүй байдлыг хангах, төрийн болон албаны  нууц хадгалах, хамгаалах чиглэлээр тогтоосон журам, дүрэм, стандарт,  байгууллагын дотоод журам, албан хаагч, ажилтны сахилга, ёс зүйн байдалд хяналт тавих;
  • Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх;
  • Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
  • Төрийн болон албаны нууцын тухай багц хуулиуд болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээлэл, мэдээллийн технологийн орчин, техник, тоног төхөөрөмжийн  аюулгүй байдлыг   хангах арга хэмжээ авах;
  • Байгууллагын үйл ажиллагаанд  мэдээллийн технологийг  нэвтрүүлэх, албан хаагчдын үйл ажиллагаа болон иргэд, олон нийтийн мэдээлэл өгөх, авах үйл ажиллагааг хөнгөвчлөх технологийн шийдлийг боловсруулах;
  • Албан хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх, энэ тухай мэдээллийн сан үүсгэх;
  • Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу захиргааны акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us