Apr 23, 2014         3

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно

Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох зорилгоор нийт яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулахахаар төлөвлөж байна.

Зөвлөлдөх уулзалтыг дараахь хоёр үе шаттай зохион байгуулна:

  • 4 дүгээр сарын 22-ны өдөр, Төрийн ордонд 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан цахим хэлбэрээр,
  • 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд, Их тэнгэр цогцолборт бүх яам, агентлагийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан тус тус зохион байгуулна.

Уулзалтаар төрийн байгууллагуудаас 2013 онд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, түүнд өгсөн судлаачдын үнэлгээний талаар болон Монгол Улсын Авлигын индексийн дүн, түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, мөн төрийн төв болон орон нутгийн түвшинд тулгарч буй бэрхшээл, нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцаж, санал солилцох юм.

Энэ зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахад АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Азийн сан хамтран ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us