May 18, 2015         3

Авлигын эсрэг хууль зөрчсөн журмын холбогдох хэсгийг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын дарга захирамж гаргаж авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн “Налайх дүүргийн Хурлын байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах журам”-ын холбогдох холбогдох хэсгийг хүчингүй болгов. 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Дээрх журамд авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу гаргадаг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй нууцын баталгаа гаргасны үндсэн дээр хувь хүний нууцтай танилцахаар зохицуулсан байв. Энэ нь Авлигын эсрэг хуульд тусгасан “хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй” байх заалтыг зөрчсөн байна. 

Налайх дүүргийн ИТХ-ын даргын 2015 оны А/04 дүгээр захирамжаараа уг журмын холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаар Авлигатай тэмцэх газарт хариу ирүүллээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us