May 08, 2014         7

Авлигатай тэмцэх газар судалгааны дүнг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав

iaacУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2014.05.06/ хуралдаанд Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн судалгааны дүнг танилцуулав. Танилцуулгыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан хийв. Судалгааг хийхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаардаг этгээдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системийн мэдээллийн санд тулгуурлан, Төрийн өмчийн хорооноос холбогдох баримт материалуудыг гаргуулан авсны үндсэн дээр хийсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, АТГ хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн судалгаа гаргасан байна. Төрийн нарийн бичгийн дарга нар, захиргааны удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс ойролцоогоор 2-3 компанид, хамгийн дээд талдаа 5 компанийн ТУЗ-д гишүүнээр ажилладаг юм байна гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Авлигатай тэмцэх, утаатай тэмцэх ажил бол ганц байгууллагын хийдэг ажил биш. Авлигатай тэмцэх чиг үүргийг ганцхан АТГ биш бүх төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн байгууллагууд, салбарын яамдууд хүлээж байгаа. АТГ-ын санал санаачилга, хүсэлтийг хангаж ажиллахгүй байгаа байгууллагууд байвал мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр Байнгын хорооноос Засгийн газарт болон холбогдох байгууллагуудад нь чиглэл өгч болно. Судалгаагаар шийдэх асуудлуудыг тодорхой оновчтой харсан байна. Иймд Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэсэн юм.

iaacМөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, энэхүү судалгаа, мэдээллийг ирүүлэх нь АТГ-ын хүлээсэн нэг гол үүрэг. Хараат бус гэдгээр төрийн албан хаагч биш хүмүүс аваад, тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ороод ирчихсэн байна. Түүнийг нь Төрийн өмчийн хороо томилж байгаа нь буруу. Иймд нэн даруй ашиг сонирхлын хуулийг зөрчөөгүй томилгоо хийх үүргийг Засгийн газарт өгөх хэрэгтэй. Тийм сонирхолтой хүмүүсийг төрийн өмчийн зүгээс ч хувийн зүгээс ч оруулж болохгүй. Мөн намын гишүүн төрийн албан хаагч байдаг бол тэр хүн нам, төр хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй. Энэ асуудлыг 2004 оны хуулиар хориглосон. ТУЗ-д төрийн төлөөлөл болж намын гишүүн байх боломжгүй. Төрийн төлөөлөлдөө тийм хориг тавьж байгаа бол хараат бусдаа мөн адилхан хоригоо тавих хэрэгтэй. Энэ асуудал дээр хууль өөрчлөх шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороо хууль санаачилья. Хууль зөрчсөн зүйлээ нэн даруй өөрчлөх бичгийг явуулах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Хуралдаанаар судалгааны дүнг хэлэлцээд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр болов.

Мэдээллийн эх сурвалж: http://open.parliament.mn/content/3843.htm

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us