May 06, 2015         4

Орон нутаг дахь төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой өргөдөл, гомдол зонхилж байна

Авлигатай тэмцэх газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн 55-60 орчим хувийг орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна. 2015 оны 01 дүгээр улирлын байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Архангай аймгаас гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байна. 

Түүнчлэн хяналт шалгалтаар орон нутагт илэрч байгаа зөрчлийн дийлэнх нь хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой этгээдийн аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй байх бөгөөд Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийг арилгуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us