Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамрагдав /2008.05.20/
Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сонгуульд нэр дэвшигчид, намуудын ажлын албаны ажилтнууд, сонгуулийн тойргийн хороодын ажилтнуудад зориулан хөрөнгө, орлогоо хэрхэн мэдүүлэх талаар сургалт зохион байгуулж байна.
Авлигын эсрэг хууль болон УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн хэсгийн болон тойргийн хороонд бүртгүүлэхдээ хөрөнгө, орлогын мэдүүлгээ мөн бүртгүүлэх үүрэгтэй юм. Энэ ажлын хүрээнд Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон тэдгээрийн сонгуулийн менежерүүдэд, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн улс төрийн намуудын ажлын албаны ажилтнуудад сургалт зохион байгуулаад байна.
Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв бүртгүүлэх тухай сургалтыг цаашид зохион байгуулахаар төлөвлөж байна.