Feb 28, 2014         5

Говь-Алтай аймагт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна

Авлигатай тэмцэх газрын дэмжлэг туслалцаатайгаар Монгол Улсын төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Үүний дагуу Говь-Алтай аймгийн удирдлага “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө”-г батлан, уг төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг заасан хугацаанд гүйцэтгэж, биелэлтийг улирал тутамд тайлагнаж ажиллахыг тус аймгийн нийт сумын Засаг дарга, агентлагийн дарга нарт үүрэг болгожээ. Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийнхаа түвшинд иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн асуудлуудын хүрээнд боловсруулсан бөгөөд иргэд, олон нийтийн саналыг тусгасан гэдгээрээ онцлогтой юм.

Түүнчлэн тус аймгийн Хууль зүйн хэлтсээс бүх сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хандив авахтай холбогдсон хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.

Монгол Улсын төрийн бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаагаа нэр төртэйгээр хэрэгжүүлэх эсэх нь тухайн төрийн байгууллагын авлигатай тэмцэх хүсэл зоригийн илэрхийлэл хэмээн дүгнэж болно. Учир нь авлигаас урьдчилан сэргийлж ажиллах нь төрийн байгууллагуудад Авлигын эсрэг хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us