May 07, 2015         8

Сонгон шалгаруулалтын зар

Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааны аргачлалыг сайжруулах чиглэлээр зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулна

ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Байгууллагын чадавхийг хөгжүүлэх сангаас Авлигатай тэмцэх газрын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх газрын чадавхийг бэхжүүлэх энэхүү төслийн нэг зорилго нь Монгол Улсын авлигын индексийн судалгааны аргачлалыг боловсронгуй болгох, түүнд дүн шинжилгээ хийх болон ашиглалтыг сайжруулах явдал юм. 

Авлигатай тэмцэх газар (АТГ) нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-т заасны дагуу төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд 2010 оноос эхлэн Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааг зохион байгуулсан болно. 

АЖЛЫН ДААЛГАВРЫН ЗОРИЛТ 

Авлигын эсрэг хуулийн дагуу зохион байгуулдаг Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тогтоох 3 удаагийн судалгааны явц, үр дүнг судлан судалгааны аргачлал, асуулгыг боловсронгуй болгох зорилгоор судалгааны аргачлал, төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын хамрах хүрээ, ашиглагдаж буй судалгааны асуулга, заавар, удирдамжид дүн шинжилгээ хийх, шүүмж өгөх, боловсронгуй болгох санал боловсруулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

Иймд дээр дурдсан чиглэлээр ажиллах дотоодын зөвлөхийг урьж байна. 

НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

Зөвлөх нь дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааны аргачлал, арга зүй, асуулга, заавар, удирдамжийн талаар шүүмж агуулсан тайлан бичих
  • Гадаад улс орнуудад төрийн байгууллагын шударга байдлын тухай ойлголт, хамрах хүрээ, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэхэд ашиглаж ирсэн (иргэд, бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, эсхүл шинжээч нарын судалгааны) асуулга, судалгааны онцлог зэрэгт иж бүрэн дүн шинжилгээ хийсэн тайлан бэлтгэх
  • Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааны хамрах хүрээг өөрчлөх, шинэчлэн тодорхойлох чиглэлээр үндэслэл бүхий тайлан бэлтгэх
  • Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааны аргачлалд санал болгож буй асуулгуудтай холбоотой оруулах өөрчлөлтүүдийн талаарх дэлгэрэнгүй, үндэслэл бүхий санал боловсруулах. 

ЗӨВЛӨХӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Зөвлөх нь дараахь ур чадвар, ажлын туршлагатай байна. Үүнд:

  • Улс төр, эдийн засаг, социологи, статистик, криминологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;
  • Авлига, төрийн албаны шударга байдал, засаглалын талаар судалгаа явуулж, удирдаж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай, мөн сүүлийн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Excel, SPSS, SAS гэх мэт программ, интернэт болон бусад мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх программ хангамж ашиглах чадвартай байх;
  • Сургалт явуулах туршлага, чадвартай байх.

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА 

Зөвлөхтэй байгуулах гэрээний хугацаа: 30 хоног

БҮРТГЭЛ: Манай саналыг сонирхож байгаа судлаачид galbadrakh@iaac.mn хаягаар өөрийн CV буюу танилцуулга, холбоо барих утсыг 2015 оны 5 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us