Sep 24, 2024         28

Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны сүлжээний хуралд оролцож байна

iaac

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны сүлжээний 5 дугаар бүгд хуралд оролцож байна.

“Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны сүлжээ (GlobE Network)”-ний Нарийн бичгийн газар, БНХАУ-ын Сахилга батын хороо хамтран зохион байгуулж буй 5 дугаар бүгд хурал 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо эхэллээ.

Удирдах зөвлөлийн хурал, өндөр түвшний цугларалт, нэгдсэн хуралдаан гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж зохион байгуулах олон улсын хуралд дэлхийн 120 орчим улсын авлигын эсрэг хууль сахиулах байгууллагын болон олон улсын 15 байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсаас Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, тус газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг, Ч.Жаргалбаатар, Н.Дамдинсүрэн нар холбогдох хуралдаануудад оролцож байна.

Олон улсын хурлын өндөр түвшний цугларалтаар Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны сүлжээний өнөөгийн түвшин, тулгамдаж буй асуудал, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох бол нэгдсэн хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2025-2027 оны стратеги төлөвлөгөөг танилцуулж батлах, ажиглагч орнуудыг элсүүлэх, Удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдийг сонгон баталгаажуулах зэрэг нэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

iaac

Events

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us