Dec 10, 2013         4

Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургагч багш бэлтгэв

Авлигатай тэмцэх газар, Азийн сан, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн төрийн бус байгууллагатай хамтран “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Сургагч багшийн гарын авлага”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”-уудыг тус тус боловсруулсан бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах чиглэлээр сургагч багшийг бэлтгэж байна.

Энэхүү гарын авлага нь авлигын эсрэг хууль тогтоомжийг албан тушаалтнуудад таниулахад чиглэсэн сургалтыг зохион байгуулахад иж бүрэн хөтөлбөр болох юм. Гарын авлагад авлигын эсрэг хууль тогтоомжийг нийтийн албан тушаалтнуудад таниулахад орчин үеийн сургалтын оролцооны арга зүйг хэрхэн ашиглах, эдгээр сургалтын аргыг албан тушаалтны мэдлэг, чадвар, хандлагыг өөрчлөхөд хэрхэн хэрэглэж болох талаар мэдээллийг багтаасан. Мөн бүлэг бүрийн төгсгөлд загвар хичээлийг бэлтгэн оруулсан тул сургагч багш эдгээрийг улам баяжуулан өөрийн сургалтын арга барил, арга зүйдээ нийцүүлэн ашиглах боломжийг олгож байгаа нь өмнөх гарын авлагаас давуу талтай юм.

“Нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн таниулах арга зүй, аргачлал эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургагч багшийн сургалт”-ыг 2013 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын нийт 30 оролцогчдыг хамруулан зохион байгуулсан бөгөөд сургагч багш нарт сертификат гардуулсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us