Mar 31, 2015         6

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг танилцуулав

iaacАвлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2014 оны судалгааны дүн 3.58 гэсэн үзүүлэлттэй гарсан нь Монгол Улсад өндөр түвшний авлига түгээмэл байгааг илэрхийлж байна. 

Судалгааны явцад зөвхөн өндөр түвшний авлига төдийгүй Монгол Улс дахь авлигын ерөнхий төлөв байдлыг бүхэлд нь болон салбар, хүрээнд шинжээчдээр үнэлүүллээ. 2014 оны авлигын ерөнхий түвшин 3.77 буюу их гэсэн үзүүлэлттэй гарав. Авлигын ерөнхий түвшин өндөр байгаа нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн орчин, улс төрийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай болохыг судалгааны дүн харуулж байна. 

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцоллоо. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us