Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Булган аймагт ажиллаж байна. Тус аймаг авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан юм.
Ажлын хэсэг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, ИТХ, түүний ажлын алба, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан шийдвэр, дүрэм, журам заавартай танилцаж байна.