Nov 12, 2013         5

Авлигын эсрэг үндэсний стратегийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Их Хурал 2002 онд анхны Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2010 онд дууссан. Тус хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойш үндэсний хэмжээнд авлигын эсрэг стратеги, хөтөлбөр батлагдаагүй байгаа билээ.

Авлигын эсрэг баримтлах төрийн бодлогыг тодорхойлох, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг боловсронгуй болгож, уялдаа холбоог сайжруулах бодит хэрэгцээ шаардлагыг харгалзан Авлигатай тэмцэх үндэсний стратеги боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулсан.

Тус стратегийн төслийг олон нийтэд танилцуулах, тэдгээрийн санал бодлыг тусгах зорилгоор нийслэлийн 9 дүүрэг болон бүх аймагт тус бүр 2 удаагийн хэлэлцүүлгийг тухайн орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулан зохион байгуулах, мэргэжлийн байгууллагууд болон авлигын эрсдэл өндөртэй салбаруудын төлөөллийн саналыг тусгах зорилгоор нийт 8 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж, бүхий л оролцогч талууд, олон нийтийн санаа бодлыг тус баримт бичигт тусгах ажлыг Авлигатай тэмцэх газар, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран гүйцэтгэх, АНУ-ын Азийн сан, Мерси Кор Монгол олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хуваарийн дагуу эхний хэлэлцүүлгийг төрийн санхүүгийн болон аудитын асуудал хариуцсан байгууллагуудын төлөөллийг хамруулан 2013 оны 11 дүгээр сарын 12-нд зохион байгуулж байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us