Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарласан Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан таниулах, түүний хэрэгжилт орон нутагт хэрхэн явагдаж байгааг газар дээрээс нь сурвалжилж, асуудал хөндсөн шилдэг нийтлэл, нэвтрүүлэг шалгаруулах уралдааны дүн гарчээ. Тус уралдаанд нийт 11 сэтгүүлчийн 20 гаруй бүтээл ирсэн бөгөөд үүнээс:
Телевиз, радиогийн шилдэг нэвтрүүлэг шалгаруулах төрөлд:
- Архангай аймгийн “АВ” телевизийн сэтгүүлч О.Амарзаяагийн “Хөшиггүй төр ба хэвлэл мэдээлэл” телевизийн нэвтрүүлэг ТЭРГҮҮН БАЙР
- Дархан-Уул аймгийн “Орхон-106” радиогийн сэтгүүлч О.Хишигсүрэнгийн “Авлигагүй Дарханы төлөө” радио нэвтрүүлэг ХОЁРДУГААР БАЙР
- Говь-Алтай аймгийн “Алтай” радиогийн сэтгүүлч Ч.Дэлгэрмаагийн “Авах уу өгөх үү? Өгөх үү авах уу?” радио нэвтрүүлэг ГУРАВДУГААР БАЙР
Сонин, сэтгүүл, сайтын нийтлэл шалгаруулах төрөлд:
- Дорноговь аймгийн “Дорноговийн шуудан” сонины сэтгүүлч Х.Эрдэнэбулганы “Авлигын эсрэг хийхээр төлөвлөсөн ажлын 70 хувь нь хэрэгжлээ” нийтлэл ТЭРГҮҮН БАЙР
- Орхон аймгийн “Хотын шуудан” сонины сэтгүүлч Н.Мөнхтөрийн “Авлигын эсрэг нэгдсэн хамт олныг сурвалжилсан тэмдэглэл” нийтлэл ХОЁРДУГААР БАЙР
- Хэнтий аймгийн “Шинэ сонор” сонины сэтгүүлч Ш.Одонтуяагийн “Авлигатай амьдрал нь тайлагддаггүй зангилаатай адил” нийтлэл ГУРАВДУГААР БАЙР
тус тус эзэлж 2013.12.09-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдрөөр шагналаа гардан авчээ.