Oct 04, 2013         8

“Би байгууллагынхаа нэгэн хэсэг” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа /2013.09.04/

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнуудын хамтран багаар ажиллах, нэг нэгнийгээ дэмжих, эрхэлсэн ажлаа оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-д хандан, “Би байгууллагынхаа нэгэн хэсэг” сэдэвт захиалгат сургалтыг Азийн сангийн санхүүжилтээр 2013 оны 08 дугаар сарын 26-28 ны өдрүүдэд зохион байгууллаа.

iaac
“Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-ийн захирал, сургагч багш, Д.Сүрэнчимэг, П.Бямбасүрэн, зохион байгуулагч багш Б.Энхжин нарын бүрэлдэхүүнтэй сургалтын баг тус хамт олны хэрэгцээ, шаардлагад үндэслэн боловсруулсан “БИ БАЙГУУЛЛАГЫНХАА НЭГЭН ХЭСЭГ” сургалтын хөтөлбөр нь “Би хаана явна вэ?”, “Хамтран ажиллахын утга учир”, “Багийн дотор би хэн бэ?”, “Сайн харилцаа амжилтын үндэс”, “Харилцаан дахь бидний ялгаа”, “Ажлаа бүхлээр нь харахуй”, “Бид хэрхэн хамтран ажилладаг вэ?”, “Байгууллагын соёл: Бид хамтдаа ямар соёлыг бүтээсэн бэ?”, “Үйл ажиллагааны дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь”, “Манлайлал” сэдвүүдээс бүрдсэн, оролцогчдын оролцоо, багаар ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байв.

iaac
Тус сургалтад Урьдчилан сэргийлэх сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 15, Судалгаа, шинжилгээний албаны 5, нийт 20 албан хаагч амжилттай оролцон, хүн бүр өөртөө, эрхэлж буй ажил алба, амьдралдаа хэрэгжүүлж болох олон шинэ санаа, мэдлэг, мэдээлэл өвөртлөн ирсэн, нэгэн зорилгын төлөө хамтран хэрэгжүүлж буй бидний ажил, үр дүн ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДЭЛ ЮМ гэдгийг мэдрүүлсэн маш ач холбогдолтой сургалт боллоо.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТЭС

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us