Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.