Mar 05, 2015         3

Улсын хэмжээнд 38422 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгууллаа. 

Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлэв. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч (Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Цэнддоо) хугацаа хожимдуулсан, 1 мэдүүлэг гаргагч (Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам) мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлжээ. 

Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 1671 эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна. Тэдгээрээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын 113 байгууллагад 121 эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн байгууллагуудад 1550 эрх бүхий албан тушаалтан бүртгэгдэв. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us