Mar 10, 2015         4

Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зөрчлийг илрүүлэн шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. 

Мөн хяналт шалгалтаар сүүлийн үед нэр дэвшсэн этгээд нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, нэр дэвшигчийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, туршлагад нь тааруулсан ажлын байрны тодорхойлолтыг батлуулж гаргах, зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд тогтоогдлоо. 

Тус газраас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах болон хуурамч бичиг баримт ашигласан асуудлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, түүнчлэн нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран хянан шалгахаар ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us