Хэвлэлийн мэдээ
Татварын ерөнхий газар нь авлигаас ангид, сайн засаглалын төлөөх төрийн үйлчилгээг бий болгож авлигагүй, хүнд сурталгүй, ёс зүйтэй төрийн алба болох зорилтын хүрээнд татварын ажилтан албан хаагчдын авлигын гэмт хэрэгт өртөх магадлалыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, түүнийг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Хувь хүний ёс зүй, шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт соён гэгээрүүлэх сургалтыг Татварын албаны ажилтан албан хаагчдын дунд 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Санхүү, эдийн засгийн дээд сургууль болон Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулж байна.
Цаашид татварын улсын байцаагчдын эрх олгох, сунгах, тасралтгүй сургалтын хөтөлбөрт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулан оруулж татварын ажилтан, албан хаагчдад авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэхэд хамтран ажиллах саналыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байна.