Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн материал бүрдүүлэлтийн тасгийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хээл хахууль авсан Ж.Чулуунбаатар, түүнд хахууль өгсөн “Номгонхайрхан” ХХК-ийн зөвлөх Т.Чинбат нарт холбогдох авлигын гэмт хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс саяхан шийдвэрлэжээ. Ж.Чулуунбаатар, Т.Чинбат нар “Номгонхайрхан” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Баянхонгор аймаг дахь нисэх буудлын үерийн далангийн ажлын нэмэлт зардал 75 сая төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж өгнө, мөн тендерт ажил олж өгнө гэж 12 сая төгрөгийн хээл хахууль өгөлцөж, авалцсан байна. Харин шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тогтоол гаргажээ.