Oct 17, 2013         4

Баянзүрх дүүрэг оршин суугаа хорооны тодорхойлолтыг төлбөргүй болголоо

Авлигатай тэмцэх газраас төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын анхан шатны нэгжүүдүүдэд ажиллах явцад илэрсэн хууль бус төлбөр хураамж, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авах явдлыг таслан зогсоох арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 27 хороодод иргэдэд оршин суугаа хорооны тодорхойлолтыг 100 төгрөгөөр олгож байгааг тогтоож, таслан зогсоох шаардлагаа тавьж ажилласны дүнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хороодын Засаг дарга нарт тодорхойлолтыг төлбөргүй болгох шийдвэрээ хүргүүлсэн байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us