Sep 04, 2013         12

“Авлигаас ангид, сайн засаглалын туршлага шалгаруулах-2013” уралдаан зарлалаа /2013.05.30/

Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Азийн сан, “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтран “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013” уралдааныг улсын хэмжээнд, нийт төрийн болон иргэний нийгмийн байгууллагын дунд зарлалаа. Уралдааныг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаатай зарлаж байна.

Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн болон иргэний нийгмийн байгууллагад үлгэр дуурайл болгоход уралдааны зорилго оршиж байгаа ажээ.

Уралдаанд оролцох төрийн болон иргэний нийгмийн байгууллага нь уг уралдааны удирдамжид заасан 6 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой бөгөөд уралдааныг зохион байгуулагчдаас бүрдсэн тусгай хороо шалгаруулалтыг хийх юм байна. “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013” уралдаанд шалгарсан шилдэг 9 байгууллага, албан тушаалтны шагналыг авлигын эсрэг олон улсын өдрөөр гардуулна.

Уралдааны удирдамжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us