Good Habits 20 - Зөв Дадал 20 | П.Наранбаяр
Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “Good Habits 20 буюу Зөв дадал 20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганаар илтгэгчид өөрсдийн амьдралдаа тохиолдсон явдал, бодит жишээ, түүнийг даван туулсан арга туршлага, өөрийн зөв дадлыг ажил, амьдралдаа хэрхэн мөрдлөг болгосон тухайгаа залууст хүргэсэн юм.
“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр их сургуулиа төгсөөд Гадаад харилцааны яаманд танил талгүй тул ажилд ороход хэцүү гэж сонсоод буцаж байсан талаар ярьж, ийм буруу хандлагыг устгахад залуусын оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тиймээс нийгэмд хүн бүхэн зөв дадал, зөв үзэл бодолтой, буруу зүйлд орон зай гаргахгүй байх хэрэгтэй гэдгийг олон нийтэд уриаллаа.
Подкастыг ЭНД ДАРЖ сонсоно уу.