Sep 09, 2013         7

Хэвлэлийн мэдээ

Авлигатай тэмцэх газар Монгол Улсын хэмжээнд ил тод байдлыг хангах замаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Азийн сан, Мерси кор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 20 төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд төрийн бүх байгууллагууд авлигын эсрэг төлөвлөгөөг бодит байдал дээр хэрэгжих боломжийг бүрдүүлж, улмаар худалдан авах ажиллагаануудыг ил тод болгох, төрийн байгууллагын албан ёсны цахим сайтын ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой үр дүн гарч эхэллээ.

iaac
Авлигатай тэмцэх газар Азийн сангийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хамт олонтой хамтран Сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хамтдаа” төслийг 2013 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар энэхүү үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна.

iaac
Хамтран ажиллаж байгаа байгууллагуудын хэмжээнд:

  • Хяналт шалгалтын ажилтнуудыг чадавхжуулах;
  • Төрийн болон нийтийн албан тушаалтаны ёс зүйн хороо /зөвлөл/-ны үйл ажиллагааг дэмжих; 
  • Ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх; 
  • Авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг хүчингүй болгох; 
  • Авлига, ашиг сонирхлын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр тус тус ажиллана.

“Хамтдаа” төслийн хүрээнд нийслэл хотын иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, шударга төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг болон хариуцлага хяналтын тогтолцоог бий болгох, улмаар хүнд суртал, сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх зорилготой. Хэрэгжүүлэгч болон дэмжлэг үзүүлэгч байгууллагууд төлөвлөгөөнд багтсан үйл ажиллагааг өөрсдийн хүч, нөөц бололцоонд тулгуурлан ажлын явц, нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан, шинэлэг байдлаар зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us