Sep 16, 2013         11

“Авлигын индекс”-ийн судалгааны мэдээлэл цуглуулах тоологч нарт сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2009 оноос хойш 2 жил тутамд судлан “Авлигын индекс”-ийг тооцон олон нийтэд мэдээлж байгаа билээ.

Гурав дахь удаагийн “Авлигын индекс”-ийн судалгааг 2013 онд зохион байгуулан явуулахаар төлөвлөсөн бөгөөд тус судалгааны бүрэлдэхүүн судалгаануудын нэг болох Олон нийтийн төсөөллийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2013 оны 9 дүгээр сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Олон нийтийн төсөөллийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг Үндэсний статистикийн хорооны аймаг, орон нутаг дахь салбар нэгжийн бэлтгэгдсэн тоологч нараар гүйцэтгүүлж байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгжүүдээс судалгааг авах тоологч нарын сургалтыг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав.

iaac
Аргачлалын дагуу “Авлигын индекс”-ийн судалгаа нь Олон нийтийн төсөөллийн судалгаа, Шинжээчдийн судалгаа, Баримтын судалгаа, Авлигын эрсдлийн өөрийн үнэлгээнээс бүрддэг бөгөөд Олон нийтийн төсөөллийн судалгааны хувьд улсын хэмжээнд 6000 нэгжээс мэдээлэл цуглуулдаг юм.

Авлигын индексийг тооцон гаргаж мэдээлэх нь авлига хэмээх нийгмийн сөрөг үзэгдлийн цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлох, авлигын цар хүрээ, хэлбэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, салбар, аймаг нийслэлийн түвшинд авлигын эсрэг үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрийг боловсруулахад ашиглах; авлигын эсрэг үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх; олон нийтийг авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.

Судалгаа шинжилгээний алба

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us