Jul 08, 2019         5

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

iaac

Монгол улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, Олон Улсын Прокуроруудын холбооны Дэд ерөнхийлөгч Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр  /2019.07.09/ Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн чиг үүрэг, олон улсын болон талуудын харилцан хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Бүгд Найрамдах Азербайджан Улсын 1995 онд батлагдсан Үндсэн хуулиар Прокурорын байгууллагын статусыг тодорхойлж, тухайн нутаг дэвсгэрийн болон мэргэжлийн прокурорын газрыг захирах төвлөрсөн удирдлага нь Ерөнхий Прокурор байхыг хуульчилсан байна.

Тус улсын Прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг газрыг 2004 онд байгуулсан бөгөөд Авлигын эсрэг газрын дарга нь Улсын ерөнхий прокурорын орлогч байдаг ажээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us