Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд ХБНГУ-ын Бавари муж улсын Парламентын Аюулгүй байдал хяналтын
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд ХБНГУ-ын Бавари муж улсын Парламентын Аюулгүй байдал хяналтын хорооны дарга, доктор Манфред Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрсдийн нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Доктор Манфред Вайссыг дагалдаж Бавари муж улсын Парламентын Аюулгүй байдал хяналтын хорооны дарга, дэд дарга Харальд Шнайдер, тус хорооны гишүүд болох Манфред Пойнтнер, Сузанна Таузендфройнд, Бавари муж улсын Парламентын Тамгын газрын хэлтсийн дарга Моника Хохаген, ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Вольф Богуславски нар хүрэлцэн иржээ.
Энэ удаагийн танилцах уулзалтаар хоёр тал өөрсдийн үйл ажиллагааны талаар товч танилцуулага хийлээ. Бавари муж улсын Парламентын Аюулгүй байдал хяналтын хорооны дарга, доктор Манфред Вайсс “Авлигатай тэмцэх газрын хийсэн ажлын үр дүнд иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэх болно” хэмээгээд цаашдын ажилд амжилт хүсэв.