Sep 04, 2013         7

“Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах санаачилга” байгууллагынхан Монголд сургалт хийв /2013.05.08/

Авлигатай тэмцэх газрын урилгаар “Хулгайлагдсан хөрөнгийн буцаан авах санаачилга” буюу “StAR Initiative” олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ирж, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад сургалт хийв.

Тус байгууллага нь Дэлхийн банк болон НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газрын хамтарсан түншлэл бөгөөд хөгжиж буй орнууд, санхүүгийн төвүүдтэй хамтран авлигын гарал үүсэлтэй хөрөнгө орлогыг угаах ажиллагааг зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрах талаар илүү системчлэгдсэн, орчин үеийн аргачлалыг бий болгох, авлигын гаралтай мөнгөн хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг хумьж үгүй болгох олон улсын оролдлогод дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг ажээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар 2012 оны 11 дүгээр сард тус байгууллагад хандаж, “хөрөнгийг мөрдөх, буцаах ажиллагааг хангах Монгол Улсын хууль эрх зүйн орчныг нарийвчлан үнэлүүлж дүгнүүлэх, бусад улсуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг хөгжүүлэхэд зөвлөгөө авах, хөрөнгийг мөрдөх, буцаах чиглэлийн тусгай арга техникүүдэд мөрдөгчдийг сургах” ажилд туслалцаа хүссэн билээ. Энэхүү хүсэлтийн дагуу холбогдох мэргэжилтнүүд Улаанбаатар хотод 2013 оны 1 дүгээр сард хүрэлцэн ирж, Монгол Улс дахь хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах чиглэлийн чадавхийг сайжруулахад шаардлагатай арга хэмжээг илүү нарийвчлан тодорхойлох зорилгоор танилцах айлчлал хийсэн юм. Уг танилцах айлчлалаас олж мэдсэн зүйлсэд түшиглэн боловсруулсан сургалтын сэдвүүдээр энэ сарын 4-10-ны өдрүүдэд манай хууль хяналтын байгууллагуудад сургалт хийлээ.

StAR байгууллагын зохион байгуулсан “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа”, “Олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн талаарх харилцан туслалцаа” гэсэн сэдвүүд нь тулгамдаж буй үндсэн асуудлуудын нэг ажээ. Сургалтад Авлигатай тэмцэх газраас гадна Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, УПЕГ, ЦЕГ, МУИС, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагын холбогдох ажилтан, багш нар оролцлоо.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us