Apr 13, 2013         5

Орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт семинарт оролцов /2013.03.11/

“Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ноос зохион байгуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт семинар” 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагджээ. Уг уулзалт семинарт Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатар “Авлигатай тэмцэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” гэсэн сэдвээр мэдээлэл хийж, уулзалт семинарт оролцогчдоос тавьсан асуултад хариулж, санал солилцов.

Мөн орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагатай Авлигатай тэмцэх газар хамтран ажиллах, мэдээлэл өгөх боломжтой талаар ярилцсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us