May 13, 2013         8

“Эрдэнэт үйлдвэр” ХХК авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв /2013.04.10/

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зарим албан тушаалтнуудыг хүлээн авч уулзав. Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой 93 хуулийн этгээдийн удирдлагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны нь үр дүнг цогц байдлаар үнэлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь бусад төрийн өмчит хуулийн этгээдүүдээ манлайлан, хамгийн түрүүнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах болсноо мэдэгдэв. Тус үйлдвэр “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааны болон хүний нөөцийн ил тод, нээлттэй байдлыг хангах, компанийн орлого, зарцуулалт ба худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, тэдгээрийг олон нийтэд нээлттэй болгох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх, давхар ажил эрхлэлтийг шийдвэрлэх, байгууллагын удирдлагаас гаргаж байгаа шийдвэрийн ил тод байдлыг хангах, авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах, авлигын шинжтэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт мэдээлэх, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

iaac
Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх болон авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж, хариуцсан ажил үүргээ хуулийн дагуу шударгаар, ашиг сонирхлын зөрчилгүй гүйцэтгэж, авлига хээл хахуулиас ангид ажиллахаа илэрхийлж тус компанийн захирлууд болон хэлтэс, цехийн дарга нар, нийт 48 хүн батламж үйлдэн гарын үсэг зурсан байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж байгааг сайшаан тэмдэглээд, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид үр дүнтэй ажиллахыг хүсэв. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар тогтлоо.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us