May 31, 2013         5

Өмнөговь аймагт хэрэгжиж байсан хоёр журмыг хүчингүй болгуулав /2013.04.19/

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өмнөговь аймагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх үеэр тус аймагт хэрэгжиж байгаа нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмуудыг хянан үзсэн билээ. Хянан үзэх явцад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоолоор баталсан “Даланзадгад сумын нутаг дэвсгэрт түр шилжин суурьших иргэдийг бүртгэх, хяналт тавих журам”, “Гадаадын иргэнийг бүртгэх журам”-ын зарим заалт нь холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг илрүүллээ.

“Гадаадын иргэнийг бүртгэх журам”-ын 5.2, 4.3, 7.1 дэх заалтууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн “Даланзадгад сумын нутаг дэвсгэрт түр шилжин суурьших иргэдийг бүртгэх, хяналт тавих журам”-ын 3.3, 2.1 дэх заалтууд нь мөн холбогдох хуулийг зөрчжээ.

Авлигатай тэмцэх газраас дээрх журмуудыг бүхэлд нь хүчингүй болгох арга хэмжээ авахыг мэдэгдсэн албан тоотыг хүргүүлсэн юм. Энэ дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Б.Мөрөнбаатар “Даланзадгад сумын нутаг дэвсгэрт түр шилжин суурьших иргэдийг бүртгэх, хяналт тавих журам”, “Гадаадын иргэнийг бүртгэх журам”-ыг ИТХ-ын ээлжит хуралдаанаар хүчингүй болгосноо мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us