Apr 08, 2013         5

2279 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж холбогдох хариуг хүргүүлсэн байна /2013.03.11/

2013 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2774 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2279 этгээдийн мэдүүлгийг хянаж холбогдох хариуг Авлигатай тэмцэх газраас хүргүүлээд байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 10 гаруй этгээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон тул энэ талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Дээрх этгээдийг томилох эрх бүхий байгууллага ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон тул тухайн албан тушаалтныг томилохоос татгалзах үүрэгтэй.

Хянаж хариу хүргүүлсэн 2279 этгээдийн урьдчилсан мэдүүлгээс Ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоосон, анхааруулсан нийт 120 хянах боломжгүй үндэслэлээр 250 мэдүүлгийг буцаан хүргүүлсэн байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us